С програмын бүтэц
Си програм нь функцуудын олонлогоос бүрдэх бөгөөд эдгээр функцууд нь нэг буюу хэд хэдэн эх файлд хадгалагдаж болно. Эдгээр эх файл бүр нь тус тусдаа хөрвүүлэгддэг. (машины хэлд)
Си програмд зөвхөн нэг л функц “main” нэртэй байж болох бөгөөд бусад функцууд нь дурын байдлаар нэрлэгдэж болно. Си програм бичихэд ядаж нэг функц заавал бичих бөгөөд энэ нь “main” функц юм. Си хэлний функц нь бас процедурын үүрэг гүйцэтгэнэ.
Ө.х Си хэл нь бусад хэл шиг функцийг функц , процедур гэж ялгадаггүй. Си хэл дээр бичигдсэн програм “main” функцээс эхэлж ажиллах бөгөөд хэрвээ програм хэвийн ажилласан бол энэ функцээр үйл ажиллагаагаа дуусгах болно.
Програм ажилллах явцад “main” функц нь бусад функцийг дуудаж болох бөгөөд тэр функц нь цааш өөр функц дуудах гэх мэтчилэн үйл ажиллагаа нь үргэлжилнэ. Тухайн функц үйл ажиллагаагаа дуусгамагц түүнийг дуудсан функцэд удирдлагаа шилжүүлнэ.
0 сэтгэгдэл:
Post a Comment