Хувьсагч ба өгөгдлийн төрлүүд
Бүх программчилалын хэлүүд хувьсагч тодорхойлж, өгөгдөлтэй ажиллах тодорхой механизмуудтай байдаг. Си хэлэнд энгийн өгөгдлийн төрлүүд болох бүхэл, бодит тоо, тэмдэгтэн төрлүүдтэй ажиллах олон арга замууд байдаг.
Бусад программчилалын хэлүүдэд байдаггүй тийм аргууд нь Си хэлийг улам ч хүчирхэг болгодог. Энэ бүлэгт үзэх санаануудыг Си хэлэнд эхлэн суралцагч хэн бүхэн сайн ойлгох хэрэгтэй.
Өгөгдлийн төрлүүд болон тэдгээртэй ажиллах үйлдлүүдийн олонлог нь Си хэлийг улам уян хатан болгодог ч , зарим талдаа буюу Си хэлийг төгс эзэмшиж ойлгоход хүндрэлтэй байдаг талтай.
Идентификаторууд
Хувьсагчид болон функцийн нэрийг идентификатор гэнэ. Си хэлний идентификатор нь үсэг, тоо, доогуур зураас тэмдэгтээс бүрдсэн 32 тэмдэгт хүртэлх урттай байж болно. Идентификаторийг том болон жижиг үсгээр бичиж болох ба Си хэлэнд том жижиг үсгийг ялгаатайд тооцдог. Өөрөөр хэлбэл Count, count , COUNT гэсэн гурван нэр нь гурвуулаа ялгаатай нэрүүд болно. Практикаас үзэхэд өөрийн бичих программаа илүү ойлгомжтой болгохын тулд хувьсагчдын нэрийг жижиг үсгээр, тогтмолуудыг том үсгээр бичиж ашигладаг.
Зөв идентификатор Буруу идентификатор
far_out.........................Tom’s
TIME............................whicha$macallit
age.................................%dollar
time...............................do-it
Зөвлөгөө :
- Хувьсагчийн нэрийг үсгээр эхлэх
- Хувьсагчийг түлхүүр үгтэй ижлээр нэрлэж болохгүй. ( do, while , if , int, float , case . . . )
- Хувьсагчдыг гүйцэтгэж байгаа үүрэгтэй нь зохисон нэрээр нэрлэх
- Дотоод хувьсагч ялангуяа индекс зэргийг богино , гадаад хувьсагчийг арай уртаар нэрлэхэд тохиромжтой.
1 сэтгэгдэл:
Маш их баярлалаа та энэ хичээлүүдээ үргэлжлүүлэн явуулах уу !!! С хэлний тухай илүү их хэрэгтэй зүйлийг зааж өгөөрэй.
Post a Comment