Tuesday, February 24, 2009

Дэлгэцэнд мэдээлэл хэвлэх


printf функц

Таны программ ажиллаж дуусаад тодорхой үр дүнг гаргах бөгөөд түүнийг бид үзэх буюу дэлгэцэнд үр дүн нь хэвлэгдэх зайлшгүй шаардлагатай байдаг. Си хэлэнд үүнийг хэрэгжүүлдэг printf гэсэн функц байдаг. Энэ функц нь дэлгэцэнд тоо, тэмдэгт , үг гаргахад ашиглагдана. printf функц нь маш өргөн боломжтой бөгөөд ихэнх хүмүүс боломжийг нь бүрэн ашиглаж чаддаггүй.

Энэ  функцын үндсэн формат нь : 

      printf(Удирдлагын тэмдэгт мөр [,өгөгдөл] );


Тайлбар: 

Си хэлэнд функцуудын форматыг бичиж үзүүлэхдээ зарим тусгай тэмдэглэгээг хэрэглэдэг ба энд [ ] гэсэн тэмдэглэгээг ашигласан байна.  Ер нь тэмдэглэгээг  зөвхөн танд ойлгуулах үүднээс л ашигладаг ба энэ нь тайлбарлаж буй  функцын бичлэгт ордоггүй юм.  Иймээс энэ функцыг  ашиглахдаа [ ] хаалтыг бичихгүй байх болно. Энэ хаалтанд бичигдсэн өгөгдөл түүнийг бичихгүй байж болно гэсэн утгыг агуулдаг. 

Удирдлагын тэмдэгт мөр нь тухайн өгөгдөл ямар хэлбэрээр дэлгэцэнд гарахыг тодорхойлдог. 

printf(“ Жишээ %d”,1);     /* Энэ жишээнд Жишээ 1 гэсэн үгийг хэвлэж байна*/

Си хэлэнд тэмдэгт мөрийг заавал хашилтанд  (“”) бичдэг.  Тэгэхээр удирдлагын тэмдэгт мөр нь заавал хашилтанд  бичигдэнэ. 

Си хэлэнд бичигдсэн команд бүр “;”-аар төгсөх ёстой.  Өөрөөр хэлбэл энэ нь команд дуусч байна, үүнийг биелүүлэх ёстой гэдгийг Си энэ тэмдэгтээр мэдэх болно. 


Тэмдэгт мөр хэвлэх

Бид дэлгэцэнд тэмдэгт мөр мэдээлэл хэвлэхдээ энэ функцыг ашиглана. 

printf(“ Сайн байна уу !  ”);

Энэ комманд биелэгдэхэд дэлгэцэнд  Сайн байна уу !  гэсэн үг хэвлэгдэнэ. 

printf(“ Сайн байцгаана уу  !”);
printf(“ Хичээлээ эхлэцгээе !”);   

гэсэн коммандууд юу хэвлэхийг үзэцгээе.

Сайн байцгаана уу  !  Хичээлээ эхлэцгээе  !  

Си нь тэмдэгт мөр хэвлээд  дараа нь курсорыг дараагийн мөрт автоматаар шилжүүлдэггүй. Тэгвэл ингэж курсорын байрлалыг удирдахдаа Удирдлагын тэмдэгт мөр  дотор тусгай тэмдэгтүүдийг ашигладаг.  

0 сэтгэгдэл:

  © Blogger template 'A Click Apart' by Ourblogtemplates.com 2008

Back to TOP