Tuesday, February 24, 2009

printf функц. Тусгай тэмдэгтүүд


Курсорын байрлал удирдах тэмдэгтүүд

Си хэлэнд маш олон ийм тэмдэгтүүд байдаг ба тэднээс зарим хэсгийг нь л их өргөн ашигладаг.   

 Хүснэгт 3.1   Курсорын байрлал удирдах тэмдэгтүүд

Код Тайлбар
\n Шинэ мөр
\a Дуут дохио гаргах
\t Tab тэмдэгт ( Хэд хэдэн хоосон зай )
\\ \ тэмдэгтийг өөрийг нь хэвлэх
\” “ тэмдэгт хэвлэх
\r Мөрийн эхэнд

“\a” тусгай тэмдэгтийг хэвлэхэд дуут дохио гардаг. Өмнөх жишээнд бид хоёр тэмдэгт мөр хэвлэхэд тэд 2 мөрт биш , 1 мөрт гарч байсан . Тэгвэл одоо \n  тусгай тэмдэгт ашиглан энэ үйлдлийг гүйцэтгэе.  Эхлээд эхний тэмдэгт мөрөө хэвлээд дараа нь курсорыг дараагийн мөрт шилжүүлэх шаардлагатай. 

printf(“ Сайн байцгаана уу  !\n”);
printf(“ Хичээлээ эхлэцгээе !”);

Функц нь тэмдэгт мөрийг хэвлэж байгаад \n тэмдэгт дайралдангуут курсорын байрлалыг дараагийн мөрт шилжүүлдэг.  Ингэсний дараа хэвлэгдэх тэмдэгтүүд шинэ байрлалаас цааш хэвлэгдэх болно.

Тусгай тэмдэгтүүдийг ашигласан жишээ :

printf(“Тэмдэгт\tмөр\tхэвлэв.\n”);     /* Тэмдэгт  мөр  хэвлэв. */
printf(“Дохио дуугарав. \a\n”);              /*  Дохио дуугарав.   */
printf(“Тэр  \”Үгүй\”  гэж хэлсэн.\n”);/* Тэр “Үгүй” гэж хэлсэн.*/
printf(“\\ тэмдэгтийг  хэвлэв.\n”);      /*  \\ тэмдэгтийг хэвлэв. */


Хөрвүүлэлтийн тусгай тэмдэгтүүд

printf функцийг ашиглан тэмдэгт болон тоо хэвлэхдээ тэдгээрийг яаж хэвлэгдэхийг тодорхойлох хэрэгтэй болдог. Ингэхдээ хөрвүүлэлтийн тусгай тэмдэгтүүдийг ашигладаг. 

    Хүснэгт 3.2  Хөрвүүлэлтийн тусгай тэмдэгтүүд

Тэмдэгт Тайлбар
%d int төрлийн утгыг төлөөлнө.
%i int төрлийн утгыг төлөөлнө.
%c Зөвхөн нэг тэмдэгт
%s Тэмдэгт мөр
%o unsigned int (8-т тооллын систем)
%u unsigned int
%x unsigned int (16-т тооллын систем)
%X unsigned int (16-т)
%f Бодит тоон утга [-]dddd.ddd
%e Бодит тоон утга [-]d.ddd e [+/-]ddd
%% % тэмдэгт
%p XXXX:YYYY санах ойн хаяг
%hd, %hi, 
%ho, %hx short int
%ld, %li, 
%lo, %lx long int
%le, %lE, 
%lf, %lg double
%Le, %LE 
%Lf, %Lg long double

Жич : Хамгийн хялбар бөгөөд  юуны түрүүнд бидэнд хэрэг болох тусгай тэмдэгтүүдийг  тод хараар бичэв.

Тоо, тэмдэгт хэвлэхдээ Удирдлагын тэмдэгт мөр дотор хөрвүүлэлтийн тусгай тэмдэгтүүдийг бичих ба дараа нь Удирдлагын тэмдэгт мөрийн  ард хэвлэх утгуудаа таслалаар зааглан харгалзуулан жагсааж өгдөг.

Жишээ : 

printf(“%s  %d  %f  %c\n”,”Hi”,14,-8.76,’x’);

Энэ жишээ нь дараах үр дүнг хэвлэнэ. 

Hi  14  -8.760000  x

“Hi” тэмдэгт мөр нь  хашилтанд бичигдэнэ. Харин Си хэлэнд нэг тэмдэгтийг ‘’ хашилтанд  бичдэг.  –8.76 гэсэн бодит тоог хэвлэхэд  Си  түүнийг  -8.760000 болгож хэвлэсэн байна.  Си хэлэнд бодит тоог хэвлэхдээ % ба f  тэмдэгтийн хооронд . тэмдэгтийг хэрэглэн хэвлэгдэх хэлбэрийг тодорхойлно. 


Жишээ : 

printf(“%f  %.3f  %.2f  %.1f”, 4.5678, 4.5678, 4.5678, 4.5678);

Үр дүн :      4.567800   4.578   4.57   4.6


fprintf() функц

Энэ функц нь  өгөгдлийг урсгал (принтер, диск, файл, ...) хэмээн нэрлэгдэх виртуал төхөөрөмжид гаргадаг. 

Бичих хэлбэр :  

int  fprintf(FILE *stream, const char *format[, argument, . . . ]);


Энэ функц нь UNIX үйлдлийн системд өргөн хэрэглэгддэг. 

Жишээ : 

#include

int main(void)
{
int n=3;
float x=45.875;

/* Дэлгэцэнд  хэвлэх  */
printf(“ Сайн байна уу ? \n”);

/* Принтерт хэвлэх  */
fprintf(stdprn,“ Сайн байна уу ?  \n”);

/* Дэлгэцэнд  хэвлэх  */
printf(“ x=%f  ба  n=%d \n”,x,n);

/* “Принтерт  хэвлэх  */
fprintf(stdprn,“ x=%f  ба  n=%d \n”,x,n);
}

1 сэтгэгдэл:

Anonymous October 27, 2009 10:57 PM  

Маш их баярлалаа та энэ хичээлүүдээ үргэлжлүүлэн явуулах уу !!! С хэлний тухай илүү их хэрэгтэй зүйлийг зааж өгөөрэй.

  © Blogger template 'A Click Apart' by Ourblogtemplates.com 2008

Back to TOP