Thursday, March 5, 2009

Ubuntu, Netbeans IDE, C/C++ тохируулах


1-р курсын оюутнууддаа зориулан Ubuntu үйлдлийн систем дээр хэрхэн Netbeans IDE суурилуулах, мөн C/C++ plugin суулган С хэл дээр хөгжүүлэлт хийх орчинг бүрдүүлэх заавар оруулж байна. Netbeans IDE нь Windows, Mac, Linux, Solaris үйлдлийн системүүд дээр ажиллах үнэгүй нээлттэй эх бүхий хөгжүүлэлтийн орчин юм.

1. Ubuntu үйлдлийн систем суулгасны дараа системээ UPDATE хийх

Ubuntu ҮС-ийнхээ шаардлагатай UPDATE-уудыг хийж шинэчлэхийн тулд Applications->Accessories->Terminal үйлдлээр терминал цонх нээгээд дараах 3 командыг ажиллуулна. 

sudo apt-get update
sudo apt-get upgrade
sudo apt-get dist-upgrade

2. NetBeans IDE суулгах
Дараа нь Applications->Add/Remove... үйлдлээр програм суурилуулах цонхыг нээнэ. Show сонголтоос All Open Source applications гэдгийг сонгоод доор гарах жагсаалтаас Netbeans IDE-г сонгоод APPLY CHANGES товчийг дарж суулгана. 


3. Netbeans IDE-г update хийх
Ubuntu 8.10 хувилбарын хувьд дээрх байдлаар суулгахад Netbeans IDE 6.1 хувилбарыг суулгаж байсан. Уг нь Netbeans 6.5 хувилбар одоо ашиглагдаж байгаа, шаардлагатай бол http://www.netbeans.org сайтаас шинэ хувилбарыг татан авч суулгаж болно. Netbeans IDE суулгасны дараа IDE-гаа мөн шинэчилье. Tools цэснээс Plugins сонголтыг сонгоно.   
 
Дараа нь Plugins цонхны Updates хэсгээс Reload Catalog үйлдлээр Update жагсаалтаа шинэчилээд доор нь гарах бүх update-уудыг тэмдэглээд UPDATE үйлдлийг хийнэ.


4. C/C++ plugin суулгах

Дараа нь Tools цэсийн Plugins цонхны Available Plugins хэсгээс C/C++ plugin-г тэмдэглээд Install үйлдлийг хийж plugin-аа суулгана. Суулгасны дараа Netbeans IDE-гаа RESTART хийх хэрэг гарах байх.


5. Hello World програм

За одоо Hello World гэж хэвлэх програм бичье. 

Хамгийн эхлээд File цэсээ New Project сонгон шинэ төсөл үүсгэнэ. Ингэхэд шинэ төсөл үүсгэх цонх гарч ирэх ба төслийн ангилалаас C/C++ сонгоод дараа нь C/C++ Application гэж сонгоод NEXT хуудас руу оръё.

Дараачийн хуудсанд төслийнхөө нэрийг hello гэж оруулаад FINISH дарж төслөө үүсгэе. 

Одоо төслийнхөө Source Files дээр хулганы баруун товчоо дараад цэсээс Main C File... гэж сонгоод үндсэн C файлаа үүсгэе. 

Үндсэн C файлын нэрийг асуух диалог гарч ирэх ба үндсэн C файлаа бас hello гэж нэрлээд FINISH дарж үүсгэе. 
Үүссэн файл дээрээ засвар хийн Hello World хэмээн хэвлэх функц бичлээ. 
Одоо Run цэсээс Run Main Project командыг сонгох эсвэл F6 товчийг ашиглан бичсэн програмаа ажиллуулъя. 

Ингээд Ubuntu + Netbeans IDE дээр анхны C програм маань ажиллаа ! Дараах үр дүн гарав.


2 сэтгэгдэл:

xacaa March 15, 2009 8:42 PM  

Өө ёстой их баярлаа. Маш их хэрэгтэй мэдээлэл байна. Яг миний хайж байсан мэдээлэ байна. Танд баярлаа. Үүгээр байнга зочилох болоноо.

Anonymous July 6, 2010 3:48 PM  

windowsXP үйлдлийн систем дээр netbeans-г JDBC driver-аар яаж MSSQL server 2000-тэй холбох вэ? алхам алхамаар нь тайлбарлаж өгөөч

  © Blogger template 'A Click Apart' by Ourblogtemplates.com 2008

Back to TOP